ГлавнаяИсполнителиНеизвестенУугаад суухад минь урам сэргээсэн
название:

Уугаад суухад минь урам сэргээсэн


автор:

Неизвестен


рейтинг: ★★★★★ / 5 / 1041 просмотр
Уугаад суухад минь урам сэргээсэн
Уугуул нутгийн минь амттайхан цай
Олон түмний минь ундаа нь болсон
Орчлонд ганцхан ээжийн минь чанасан цай

Ай хө, ээжийн минь амттайхан цай

Нойрон дунд минь үзэгдээд байдаг
Нутгийн минь аагтай амттайхан цай
Хошуу алгасаад зориод очиход минь
Нуруу намхан ээжийн минь чанасан цай

Харзны усаар зандалж чанасан цай
Харийн хүнийг зочилж угтсан
Хайлган сэтгэлээрээ даллаж сүлсэн
Хархан нүдтэй ханийн минь чанасан цай

Бяртай эрчүүдийн амталж өссөн
Биеийн х нь чилээг нь тайлж өгсөн
Бараа харагдах нүүдлийн өмнөөс
Бариад тосдог ээжийн минь чанасан цай

Ай хө, ээжийн минь амттайхан цай
Нутгийн минь амттайхан цай

Послушать/Cкачать эту песню
Mp3 320kbps на стороннем сайте
А как ты думаешь, о чем песня "Уугаад суухад минь урам сэргээсэн" ?
2010-2020 © WebKind.Ru Тексты песен