ГлавнаяИсполнителиНеизвестенСүүмийх зэрэглээнд гэгээ анирлаад
название:

Сүүмийх зэрэглээнд гэгээ анирлаад


автор:

Неизвестен


рейтинг: ★★★★★ / 4.9 / 922 просмотра
Сүүмийх зэрэглээнд гэгээ анирлаад
Сүсэглэхийн эрхэнд ээж минь бодогдоно
Хүүгээ ирнэ гээд сүүгээ өргөөд
Хүслээ чилтэл алсыг ширтээ дээ

Дахилт:
Алсад суугаа ээжий минь
Амин хайртай шүтээн минь билээ

Задгай тэнгэрт үүл нь замхарна
Залбирахын эрхэнд ээж минь бодогдоно
Аргалын цогонд цайгаа бүлээлж
Аньсгаа чилтэл алсыг ширтээ дээ

Дахилт:
Алсад суугаа ээжий минь
Амин хайртай шүтээн минь билээ

Хөхрөх уулс нь хөлөрч харагдана
Хүүгийн тань сэтгэл гэгэлзээд байна
Хүний зэрэгтэй хүү чинь явна
Хүслийг чинь нимгэлээд яваад очно доо

Дахилт:
Алсад суугаа ээжий минь
Амин хайртай шүтээн минь билээ

Послушать/Cкачать эту песню
Mp3 320kbps на стороннем сайте
А как ты думаешь, о чем песня "Сүүмийх зэрэглээнд гэгээ анирлаад" ?
2010-2020 © WebKind.Ru Тексты песен