ГлавнаяИсполнителиСарантуяаМиний ээж тэмээчин
название:

Миний ээж тэмээчин


автор:

Сарантуяа


рейтинг: ★★★★★ / 5.2 / 1151 просмотр
Захгүй говийн үзэсгэлэн
Загийн шугуйд дулаан хөө
Дулаан говийн хаваржаандаа
Дуучин ээж минь суугаа даа

Саран зууртаа хоноглодог
Саруул Говийн цайдам хөө
Цайдам говийн зусландаа
Цайлган ээж минь суугаа даа

Энэрлийн дээдийг өвөрлөсөн
Элбэрэлт ээж минь тэмээчин
Ээж минь тэмээчин
Ээж минь тэмээчин

Уран зэрэглээ тодорсон 
Униар тал минь уужим хөө
Униарт талын намаржаандаа
Уяхан ээж минь суугаа даа

Алсын алсаас цэнхэртэх
Аглаг уул минь бараатай хөө
Аглаг уулын өвөлжөөндөө
Ажилсаг ээж минь суугаа даа

Дууны уянгаа өргөсөн
Дуучин ээж минь тэмээчин 
Ээж минь тэмээчин
Ээж минь тэмээчин

Послушать/Cкачать эту песню
Mp3 320kbps на стороннем сайте
А как ты думаешь, о чем песня "Миний ээж тэмээчин" ?
2010-2020 © WebKind.Ru Тексты песен