ГлавнаяИсполнителиЖавхлан"Ээжийн чанасан цай"(Сваренный мамой чай)
название:

"Ээжийн чанасан цай"(Сваренный мамой чай)


автор:

Жавхлан


рейтинг: ★★★★★ / 5.4 / 1368 просмотров
Уугаад суухад минь урам сэргээсэн
Уугуул нутгийн минь амттайхан цай
Олон түмний минь ундаа нь болсон
Орчлонд ганцхан ээжийн минь чанасан цай

ай хө ээжийн минь амттайхан цай

Нойрон дунд үзэгдээд байдаг
Нутгийн минь аагтай амттайхан цай
Хошуу алгасаад зориод очиход минь
Нуруу нь намхан ээжийн минь чанасан цай

ай хө ээжийн минь амттайхан цай

Харзны усаар замнаж чанасан цай
Харийн хүнийг зочилж угтсан
Хайлган сэтгэлээрээ давлаж сүлсэн
Хархан нүдтэй ханын минь чанасан цай

ай хө ээжийн амттайхан цай

Бяртай эрчүүдийн амталж өссөн
Биеийнх нь чилээг нь тайлж өгсөн
Бараа нь харагдах нүүдлийн өмнөөс
Бариад л тосдог ээжийн минь чанасан цай

ай хө ээжийн минь амттайхан цай

Монголын минь амттайхан цай

Послушать/Cкачать эту песню
Mp3 320kbps на стороннем сайте
А как ты думаешь, о чем песня ""Ээжийн чанасан цай"(Сваренный мамой чай)" ?
2010-2020 © WebKind.Ru Тексты песен