ГлавнаяИсполнителиЖавхланЧи минь байгаа хойно
название:

Чи минь байгаа хойно


автор:

Жавхлан


рейтинг: ★★★★★ / 5.5 / 1498 просмотров
намарын  сэрүү  унасан  ч  яахавдээ
насаараа  чи  минь  дэргэд  байгаа  хойно
навчис  хүртэл  гундсан  ч  яахавдээ
найрсагхан  чи  минь  хажууд  байгаа  хойно
болно доо  болно  оо  хоёулаа
бороотой  зуны  үдэш  ирнэ  дээ
болохоос  чи  минь  хөөрхөн дөө
борхон  зүрхэнд  цэцэглэнэ  дээ  цэцэглэнэ дээ  хө

өвлийн  жавар  жиндүүлсэн  ч  яахавдээ
өнөд  чи  минь  дэргэд  байгаа  хойно
өөгүй  цасан  будраагүй  ч  яахавдээ
өр  сэтгэлд  минь  чи  минь  байгаа хойно
болно доо  болно  оо  хоёулаа  
бороотой  зуны  үдэш  ирнэ  дээ
болохоос  чи  минь  хөөрхөн дөө
борхон  зүрхэнд  цэцэглэнэ  дээ  цэцэглэнэ  дээ  хө

хаврын  салхи  нь  боссон  ч  яахавдээ
хаашдаа  яргуй  цухуйх  гэж  байгаа  хойно
хонгор  чи  минь  эрхэллээ  тунирхлаа  ч
харамгүй  хайраа  яаж  л  мартахавдээ
бүтнэ  дээ  бүтнэ  ээ  хоёулаа
дүүрэн  тэргэл  саранд  шивнэлээ
бодохоос  чи  минь  хөөрхөндөө
борхон  зүрхэнд  цэцэглэнэ  дээ  
болно  доо  болно  оо  хоёулаа  
бороотой  зуны үдэш  ирнэ  дээ
болохоос чи  минь  хөөрхөндөө
борхон  зүрхэнд  цэцэглэнэ  дээ  цэцэглэнэ  дээ  хө

Послушать/Cкачать эту песню
Mp3 320kbps на стороннем сайте
А как ты думаешь, о чем песня "Чи минь байгаа хойно" ?
2010-2020 © WebKind.Ru Тексты песен