ГлавнаяИсполнителиНеизвестенОмог цэнхэр эгшиглэн амар амгалан дуун
название:

Омог цэнхэр эгшиглэн амар амгалан дуун


автор:

Неизвестен


рейтинг: ★★★★★ / 4.9 / 877 просмотров
Омог цэнхэр эгшиглэн амар амгалан дуун
Одонд үүрсэх хүлэг айлын бараа
Саяхан тэнцсэн унага Монголоо эрэн янцгаахад
Ижий гүүнийн эрэгцээнд нь сэтгэл минь сэмэрлээ

ДХ: Үнэнч анирхан чимээ нь домог шивнэсэн
Гүйгүүл цэнхэр салхи минь Монголын үнэртэй
Атгаад хадгалж болдоггүй нутгийн цэнхэр салхи минь
Миний амьсгалаа 
Нас насны сонорт ухаан учирласан
Намрын хөх салхи минь аавын үнэртэй
Гуйгаад үнсүүлж болдоггүй нутгийн цэнхэр салхи минь
Миний амьсгал аа, миний амь аа

Шуурга нь хүртэл сонсголонд
Энэр энэрхүйн дуу
Шувууд буцах чимээ намрын нуур аа
Эргэж шивнэсэн горхи намайг орхиж холдоход
Дагаад гүймээр урсгал нь санаанд минь хоцорно

ДХ: Үнэнч анирхан чимээ нь домог шивнэсэн
Гүйгүүл хонгор салхи минь Монголын үнэртэй
Атгаад хадгалж болдоггүй нутгийн цэнхэр салхи минь
Миний амьсгалаа 
Энгэр дулаан өвөртөө намайг аргадсан 
Эгшигт чимээ нь салхи минь ээжийн үнэртэй
Өвөртлөөд буцаж болдоггүй нутгийн буурал салхи минь
Миний Монгол оо, миний амь аа

Гэр тойрон анирлах бор талын сэвшээ
Гэгээн үнсэх өглөө миний хаваржаа
Сэрвээ цайрсан улирал насны санаанд сэнгэнэхэд
Сэтгэл цангах салхиндаа нутгаараа амьсгална

ДХ: Үнэнч анирхан чимээ нь домог шивнэсэн
Гүйгүүл цэнхэр салхи минь Монголын үнэртэй
Атгаад хадгалж болдоггүй нутгийн цэнхэр салхи минь
Миний амьсгалаа 
Нас насны хацарт намайг үнссэн
Нутгийн гэгээн салхи минь миний үнэртэй
Үрээ үлдээж үнсүүлэх нутгийн эрдэм салхи минь 
Миний амьсгалаа, миний амь аа

Послушать/Cкачать эту песню
Mp3 320kbps на стороннем сайте
А как ты думаешь, о чем песня "Омог цэнхэр эгшиглэн амар амгалан дуун" ?
2010-2020 © WebKind.Ru Тексты песен