ГлавнаяИсполнителиХарангаҮЗЭСГЭЛЭНТ МИНЬ Uzesgelent mine
название:

ҮЗЭСГЭЛЭНТ МИНЬ Uzesgelent mine


автор:

Харанга


рейтинг: ★★★★★ / 5.1 / 1082 просмотра
Чам дээр минь асгарах гээд одод түгжээ үзэсгэлэнт минь
Чамайг минь ширтэх гээд саран манджээ үзэсгэлэнт минь
Халуун шивнээг минь сонсох гээд салхи намджээ 
Хаан хайрыг минь  гоёх гээд цэцэгс дэлгэрчээ

Бүрхэг сүүдэргүй байг гээд тэнгэр цэлмэжээ үзэсгэлэнт минь
Бие биедээ хайртайг минь бурхан мэдчихжээ үзэсгэлэнт минь
Халуун шивнээг минь сонсох гээд салхи намджээ 
Хаан хайрыг минь  гоёх гээд цэцэгс дэлгэрчээ

ДХ:Алтан шаргал нарны тойрогтоо дэлхий минь багтжээ
Аз жаргалынхаа төөрөгтөө хоёулаа багтжээ     Х2

Үнсэлцэж байгааг минь харах гээд уулс бөхийжээ үзэсгэлэнт минь
Үнэнч явхыг минь үзэх гээд ус мөрөн сөгджээ үзэсгэлэнт минь
Халуун шивнээг минь сонсох гээд салхи намджээ 
Хаан хайрыг минь  гоёх гээд цэцэгс дэлгэрчээ

ДХ:Алтан шаргал нарны тойрогтоо дэлхий минь багтжээ
Аз жаргалынхаа төөрөгтөө хоёулаа багтжээ     Х2

Послушать/Cкачать эту песню
Mp3 320kbps на стороннем сайте
А как ты думаешь, о чем песня "ҮЗЭСГЭЛЭНТ МИНЬ Uzesgelent mine" ?
2010-2020 © WebKind.Ru Тексты песен